Б.Бат-Эрдэнэ: Сахилгын хорооны гишүүдийг сонгохдоо ямар зарчим баримтлах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
Олон жил нэг хүний мэдэлд хонгилийн түлхүүр гэж яриад байгаа, хонгилоор чирж, гулдардаг гээд тэр түлхүүрийг нэг хүн мэдэж байсан. Шүүхийн хараат бус байдлыг хангаж чадахгүй байсан учраас нэг хүний мэдлээс түлхүүрийг нь аваад тэгээд одоо шүүхэд өөрсдөд нь өгч байгаа юм байна гэж ойлгож байгаа.
Хуульд нээлттэй сонгон шалгаруулалтаар Сахилгын хороо, Шүүхийн зөвлөлийг сонгох нь байна. Энэ дээр тун анхааралтай байхгүй бол өөрсдөд нь өглөө, иргэдийн эрхийг зөрчдөг, хэрэг маргааныг буруу талд нь шийддэг. Цаашилбал авлигал хээл хахуульд автсан нь нээлттэй болоод байна. Энд ямар баталгаатай өөрчлөлт оруулсан бэ?
Нийгмийн баталгаатай асуудал яригдаж байна. Бусад салбаруудтайгаа хэрхэн яаж уялдах вэ? Төрийн албан хаагчидын нийгмийн баталгаа ерөнхийдөө ялгамжгүй байх зарчим байхгүй бол нэлээн хэдэн жилийн өмнө шүүхийн цалин нэмэгдүүлсэн үүнийг дагаад прокурор гээд алаг цоог нэмэгдүүлээд явсан.
Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
Шүүгчийн хараат бус шүүгчийн бие даасан байдлыг хамгаалах чиг үүрэгтэй ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны бүрэлдэхүүн бол шүүгч, шүүгч биш гишүүдийн тэнцвэртэй төлөөлөлөөс ийм зохицуулалт Засгийн газрын төсөлд өргөн баригдаж орж ирсэн. Энэ төслийг үзэл баримтлалыг нарийвчилж тодруулсан маш сайн үйл явцтай заалт орж ирж байгаа юм.