УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:
Монгол оронд шүүхэд итгэх ард түмний итгэл байхгүй болсон. Шүүгчийн дархан эрх бол маш өндөр. Шүүх хүний ажил, амьдралаар тоглочихоод буруу шийдвэр гарахад тэрийг хэрэгсдэггүй.
Ийм судалгаа байна. 2014 2018 оны дөрвөн жилд 1135 шүүх буруу шийдсэн гэсэн асуудлаар ард иргэд гомдол гаргахад дөнгөж 15 шүүгчид хариуцлага тооцсон. Тэгэхээр үндсэндээ шүүгч нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн. Тиймдээ ч янз бүрийн асуудал бусдын нөлөөнд орох, авлига, хээл хахуульд орсоноор ард иргэд итгэл алдарсан. Хариун энэ хуулиар сайжирна гэж итгэж байна.
Сахилгын хороо байгуулагдсанд ард иргэд маш их зөв шударга, Сахилгын хороо байгуулагдаасай гэсэн хүлээлтийг үүсгэсэн байгаа шүү. Сахилгын хорооны 9 хүний дөрвийг шүүгч нараас, тавыг УИХ-аас тавина гэж байна. Гэхдээ УИХ гэдэг ард түмний төлөөлөл учраас улстөрчдөө улстөрийн хараат болох вий. Сахилгын хорооны 5 гишүүнийг сонгож УИХ-аар оруулахдаа журмыг нь маш шударга боловсруулах ёстой байна. Наад зах нь аль аль намын бүлгээр ордоггүй шууд УИХ-аар ордог байх ёстой. Энэ тал дээр ямар шударга гаргалгаа байгаа вэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр.