2021.01.07
Ж.Бат-Эрдэнэ:Шударга бус шүүхийн шийдвэрээс ард иргэд,аж ахуй нэгж хохирдог
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Ард түмэн энэ хуулиас их зүйл хүлээж байгаа. Шударга бус шүүхийн шийдвэрээс ард иргэд аж ахуй нэг хохирдог. Бидний хийх гэж байгаа зүйл бол хараат бус шүүх. Дээд шүүх болон дотоод шүүхээсээ хараат бус байж тухайн шүүгч сахилга баттай байх асуудал юм. Зөв шийдвэр гаргаж, хэн нэгнээс айдаггүй зөв тайлбар бичих хэрэгтэй.
Сахилгын хороон дээр 4 гишүүнийг шүүгчдээс, 5 гишүүнийг шүүгч биш гишүүнээс УИХ сонгоно. Энэ журмыг байнгын хороо батална гэж байна. Дахиад хонгилын нэг үзүүр дээр түлхүүр дутуу онгойлгож байна. УИХ-аас эрх мэдэл ямар нэгэн байдлаар томилох асуудал яригдаж байна. Дөрвөн гишүүн нууц санал хураалтаар шүүгчдээс орж ирнэ. Бусад нь нээлттэй сонгон шалгаруултаар орж ирнэ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Энэ удаа хуулийн төсөл дээр ажлын хэсэг процессыг нарийсгаж оруулж ирж байна. Шүүгчийг хариуцлагажуулах,хамгаалж байгаа заалт орсон. Хэн нэгэн нөлөөлөх гэж оролдвол шүүгч тэмдэглэл хөтөлж Шүүгчдийн Ерөнхий зөвлөлд хандах боломжтой.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:
Шүүгч биш 5 гишүүнийг УИХ нээлттэй сонсголоор сонгох байгаа. Байнгын хороо журам гаргахгүй. Хуульд нь оруулж өгөхөөр тусгасан. Тодорхой, дэлгэрэнгүй байгаа. Ард иргэдээс санал авч УИХ дээр асууна. Асуудалтай хүн нээлттэй сонсголд орж ирж чадахгүй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn