2021.01.05
Б.Энх-Амгалан: Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцэд дэвшүүлэх гишүүнээ оруулж ирэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ?
ХЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын шүүхийн тухай
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.
Дээд шүүхийн шүүгч шүүх хуралдаанд орж суугаад өөрөө удирдаад явдаг тохиодлууд байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?
Энэ хуулийн 25.6.8 дахь заалтад Хуульд заасны дагуу үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, гишүүнээс чөлөөлөх, эргүүлэн татах тухай санал гаргах. Ерөнхийлөгч, УИХ нь саналаа өгчихөөд байдаг. Дээд шүүх нь саналаа өгдөггүй гацаачихдаг гэсэн яриа байдаг. Дээд шүүх нь Үндсэн хуулийн цэц-д дэвшүүлэх гишүүнээр оруулж ирэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ? Аваачиж өгөх материалаа өгөхгүй бариад байвал ямар хариуцлага тооцох вэ?
Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь одоогоор аль нэг тэнхимдээ хувиарлагдахгүй явж байгаа. Шүүн таслах ажиллагаанд оролцохгүй. Шүүгчийн шүүн таслах ажиллагааг хийх ёстой гэсэн саналыг Дээд шүүх ирүүлсэн. Дуртай хэргээ сонгож оролцдог байдлыг зөвшөөрөхгүй. Хэрвээ шүүн таслах ажиллагаа хийх гэж байгаа бол бусад шүүгээсээ ямар нэгэн байдлаар давуу эрх эдлэхгүй.
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24