2021.01.14

Ж.Бат-Эрдэнэ: Үндсэн хуульд заасан "Сахилгын хороо" гэдэг том байгууллагыг бий болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,24/хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Шүүх засаглал гэдэг бол маш том засаглал. Ажлын хэсэг Хууль зүйн байнгын хороо сайн ажилласан. Гишүүдийн асуугаад байгаа асуулт бол ард түмний асуулт шүү. Хууль хэлэлцэх явцад олон зүйл яригдсан. Энэ хуульд том шинэчлэл орсон.

Хууль амьдрал дээр хэрэгжихэд Хууль зүйн байнгын хороо сайн ажиллах ёстой. Шүүгч хүн шүүн таслахаас гадна судалгаа болон шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцох эрхтэй ийм хүн. Хуульчдын холбоонд шүүгчдыг оруулахыг зогсоосон. Сахилгын хороо гэдэг Үндсэн хуульд заасан том байгууллагыг бий болгосон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn