2021.05.06

С.Чинзориг: Цэцийн дунд суудлын хуралдаан мэтгэлзээн зарчмаар явагдах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөгчийг Их хурал, Цэцийн хуралдаанд оролцуулаагүй учир байнгын хорооноос асуулт асууя. Байнгын хорооны цэцийн дүгэлийг хүлээж авах боломжгүй гэсэн зарчмын саналыг дэмжиж байна. Мөн С.Бямбацогт гишүүнээс асуух хоёр асуулт байгаа юм.

Цэцэд гарсан маргааныг хэлэлцэхэд УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж оруулдаг, уг төлөөлөгчөөр дамжуулж Их хурал тайлбараа хүргүүлдэг юм. Иймд цэцийн дудн суудлын хуралдаан Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, төлөөлөгчийн тайлбар гаргаж өгөөгүй байхад дунд суудлын хуралдаан болж Үндсэн хуулийн дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тус асуудалтай холбоотойгоор байнгын хороо процессын алдаа, хууль зөрчсөн гэж үзэж байгаа юу? Цэцийн дунд суудлын хуралдаан мэтгэлзээны зарчмаар явагдах ёстой гэж үзэж байна. Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд оролцоогүй байхад цэц дүгнэлтээ гаргасан юм.

Тэгвэл цэцийн шийдвэр маргалдагч талуудыг оролцуулж тайлбарыг сонсон мэтгэлзээн зарчмаар шийдвэр гаргах хууль зөрчигдөж байна гэж байнгын хороо авч үзэж байна уу? Хэрвээ цэц мэтгэлзээн зарчмаар явагдах ёстой зарчмыг зөрчсөн бол цэцийн шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх дүгнэлт байна уу?"

Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn