С.Ганбаатар: ҮАБЗ-ийг шийдвэрлэдэг механизмийг яагаад халж байгаа юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:
Энэ бол захиалгын хууль байна. Энэ хуулийг баталснаараа МАН-ын зарим удирдлагууд одоо шоронд байгаа. Цагаан захтаны 13 том бүлэг гэмт хэрэгтнүүд Оюу-Толгой, 49 хувь гээд эдгээр хүмүүс шоронгоос суллагдана. Ийм л аюултай үр дүн гарна гэж би харж байна.
Тэгэхээр би гаргалгаа, гарцаа яриад байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж, шүүгч нарын асуудлыг сахилгажуулах асуудал ярьж байж хүмүүс тогоо чөлөөлж байгаа. Өнөөдрийн Салхитын орд гээд нааштай зүйлүүд гарч байгаа. ҮАБЗ-ийг шийдвэрлэдэг энэ механизмийг яагаад халж байгаа юм бэ?
Энэ захиалгаар орж ирж байна. Үндсэн хуульд тэгж заагаагүй. ҮАБЗ-ийн гишүүд Үндсэн хуулийн байгууллагууд. Миний энэ асуултанд хариулаарай. Миний энэ саналыг яагаад авсангүй вэ? Эцсийн эцэст шүүгч нарыг шүүдэг, шүүгч нарыг хариуцлагатай байлгадаг хүмүүс чинь хар толгойгоороо хариуцлага үүрдэг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гурав. Одоо эзэн биегүйдүүлж байна.
Одоо 76, одоо 450 шүүгч дундаасаа гаргана. 450 шүүгчид хариуцлага тооцох юм уу? 76 дотор бол бүлэглэлийн толгойлогч нар үүнийг шийднэ. Та нар түрүүн нээлттэй хэлэлцүүлэг, процедуур гэж өглөөжин ярьлаа. МҮОНРТ-ийн нэг хүнийг өнөө өглөө сонгосон. Яг арваад жилийн өмнө энэ хууль ийм зузаан хууль байсан. Нээлттэй сонсоно, ард түмнээрээ хэлэлцэнэ. МҮОНРТ-ээс ямар ялгаа байгаа юм? МҮОНРТ-ийн эздийг эрх баригчид тавьдаг. Эрх баригчдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхээр ажилладаг. Бидэнд бол хамаагүй. МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлтэй утга нэгээр гарч ирнэ. Хариуцах эзэнгүй болно. Шүүгч нарыг шүүдэг хүмүүс эзэнгүй биегүй болно.
Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.
Ярьж байгаа юм нь хонгилоо авч үлдэх юм ярьж байна. Үндэсний аюулгүй байдал халж, солидогийг хэвээр нь авч үлдэе гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн эсрэг санал яриад байна. Хонгилийн эрх мэдлийг яагаад авч үлдэх гээд байгааг ойлгохгүй байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
УИХ шийдээд байдаг нь буруу гэж зарим гишүүд яриад байна. Энэ улсад хууль тогтоох цорын ганц эрх мэдэл нь УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ-д байгаа гишүүд нь ард түмний төлөөлярөгч. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ УИХ гэдэг цаашдаа ард түмний төлөөлөгчдийн байгууллага болж, ард түмний засаглах бүрэн эрхийг хангадаг байгууллага болж явна гэж алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлоод явж байна.