2021.01.13
Б.Энх-Амгалан: Шүүгчдийн нэмэгдлийг хасаж болохгүй
ХЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын шүүхийн тухай
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Бид энэ хуулийг хийхдээ Монгол улсын нийт иргэд шударга шүүхээр шүүлгэнэ гэж харсан. Бусдаар шүүгчийн халдашгүй байдал, хүний нөөц, санхүү эдийн засгийн баталгаа олгох тал дээр хасах, танах зүйл байж болохгүй.
Шүүгчид хуулиар эрх нь хязгаарлагдсан. Ийм үед шүүгчийнхээ нийгмийн баталгааг хангах асуудал дээр хуучин өргөн мэдүүлж байсан зүйл бүгд үлдэх хэрэгтэй. Шүүгч өвдвөл бүх зардлыг улсаас даах заалтыг хассан энэ дээр санал хэвээрээ байгаа.Шүүгчдийн нэмэгдэл хэвээрээ байх хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24