2019.08.31
Ж.Ганбаатар:Иргэдийг ялгаварлан гадуурхсан заалт учир дэмжихгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийг хамгаалдаг нэг ч заалт оруулаагүй байж төрийн албан хаагчийн эрхийг хамгаалсан заалтыг Үндсэн хуульд тусгаж өгч байна. Энэ нь хүмүүсийг төрийн албанд ажиллах хүсэлтэй баялаг бүтээх хүмүүс багасгахаар байна. Тиймээс энэ заалт бол хүнийг ялгаварлан гадуурхсан заалт гэж бодож байна.
Хэн баялаг бүтээх вэ тиймээс энэ заалтыг дэмжихгүй. Тэгээд энэ 10 минутаар үг хэлүүлж байгаа заалтаа болиулаач ээ. Ямар ч хүн санаагаа 2 минутанд багтааж ойлгомжтой хэлж чадна энэ хүмүүс санаагаа нэг минутад хэлээд тэрийгээ 9 минут тал талаас нь ярьж байгаа нь хүндрэлтэй байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06