2019.08.30
С.Бямбацогт: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг урт хугацаанд тогтвортой байлгах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"1992 оны Үндсэн хууль батлах үед эдийн засгийн харилцаа шилжилтийн үе байсан учраас зах зээлийн зарчмаар зохицуулагдаад явах учир Үндсэн хуулиар эдийн засгийн асуудалд хэт оролцох хэрэггүй гэж үзэж байсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг сайн тусгаж чадаагүй гэж хэлж болно. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 62 гишүүн энэ чиглэлийг илүү анхаарч саналаа тусгасан.
Засгийн газрын хөтөлбөр бол 4 жилийн хугацаатай буюу дунд хугацааных, жил бүрийн төсвийн хуулийг УИХ баталдаг. Энэ нь богино хугацааны хөгжлийн бодлого юм. Харин энэхүү төслийн зохицуулалтаар урт хугацаанд хөгжлийн тогтвортой, тодорхой төлөвлөлттэй бодлоготой байх ёстой гэдгийг оруулж хөгжлийн хөтөлбөр, бодлого гэж үе үеийн парламентын үед баталсан баримт бичгийг уялдаатай хэрэгжихэд бололцоо олгох үүднээс үүнийг оруулж ирсэн.
Төсвийн зарлагыг нэмэгдүүлж болохгүй гэдэг нь Засгийн газар хэт их эрх мэдэлтэй болно гэж шүүмжилж байгаа. Бид хавар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн хүрээний мэдэгдэлийг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлж, намар нь бид улсын нэгдсэн төсвө баталдаг. Тиймээс бид энэ хүрээнд Урт хугацааны бодлогод хумигдаж дээрхээ оруулж ирэх бөгөөд зарлагыг нэмэгдүүлэхгүй гэдгийг энд оруулсан юм.
Мөн АН-ын зөвлөлөөс Татварын асуудлыг хөндөн оруулах тухай хүсэлт ирүүлсэн. Гэвч энэ тухай заалт огт хөндөгдөөгүй байгаа, мөн УИХ татварыг тогтоох бүрэн эрх байгаа учраас Үндсэн хуульд ингэж оруулах шаардлагагүй гэж үзсэн."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06