2019.07.02

А.Сүхбат: Эвсэл гэдэг үгийг хассан уу?

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Гишүүд тойрогтоо ажиллаж олон мянган хүнд мэдээлэл өглөө. Гэвч зарим газарт иргэд мэдээллээр дутмаг байна. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах ажилд анхаарах хэрэгтэй байна.

Эвсэл гэдэг үгийг хассан уу? 39.2 дээр таван удаа эвсэл гэдэг үг орсон. 6,2 дээр байгаа байгалын баялагыг иргэн бүрт тэгш гэж оруулах шаардлага байгаа юу? Үндсэн хуулийн 1,2 дээр орчихсон байгаа.