2019.09.04
О.Баасанхүү: Орон нутаг хууль гаргадаг болох юмуу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Орон нутаг татвар тогтооно гэдэг нь орон нутаг хууль гаргана гэсэн үг юм уу? Нөгөө мужийн хууль гэдэг шиг. Холбооны улс шиг мужийн үндсэн хуультай мужийн татварын хууль гаргадаг ийм парламенттай болмоор байгаа юм уу? Татвар улсын төсвийг бүрдүүлэхдээ төлбөр хураамжаас бүрддэг. Орон нутаг хэрвээ хуулиар заасан бол газар ашиглуулсаны, ус ашиглуулсаны төлбөр авч болох юм уу би энийг ерөөсөө ойлгохгүй байна.
Орон нутгийн татвар гэдэг энэ ойлголтыг үндэсний цөөнх болсон хүмүүс оруулаад ирэв үү гэж санаа зовж байна. Монгол Улсын Үндсэн хуль ярьж байгаа үед ингэж хагарал бутрал хийж болохгүй. Татвар гэдэг ойлголт зөвхөн төрөөс гаргадаг хууль төсөв бүрдүүлэх үүрэгтэй. Орон нутгийн татвар төлөгчийн мөнгө улсын татвар төлөгчийн мөнгө гэж байхгүй. Монгол улс нэгдмэл улс тиймээс энэ заалтыг хүчингүй болгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06