2019.07.03
Ц.Мөнх-Оргил: Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын хяналт тэнцэл алдагдсан байдлыг засаж чадаагүй байна
ХЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Нэн тэргүүнд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын хяналт тэнцэл алдагдсан байдлыг засах, улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой болгох, төрийн албыг тогтвортой, чадварлаг, мэргэшсэн болгох, шүүх болон Үндсэн хуулийн цэцийг хараат бус, хариуцлагатай байх зарчмыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх үндсэн 6 зорилгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа гэж ойлгож байна.
Эдгээр зорилгын 3 нь бүрэн хангагдсан гэж үзэж байгаа бол үлдсэн гурвыг нь сайжруулах, тодорхой болгох шаардлага бий учраас би дэмжиж чадаагүй.
Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын хяналт тэнцэл алдагдсан байдлыг засах дээр бүрэн салгаж чадаж байгаа юм уу гэхээр үгүй байна нэг тийш нь болгоё давхар дээлтэй байя гэдгээ хуульчилаад өгье эсвэл тэр чигт нь шийдмээр байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06