2019.07.02
А.Ундраа:Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох шаардлага сул байна гэж үзээд тусгайлан заалт оруулах саналтай байна
АБГББХ-ны хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.07.02/ ээлжит хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа:
Төслийн 51.3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтыг өөрчлөх саналтай байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх гэсэн шалгуур нэмэх санал гаргаж байна.
Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүгчид тавих шаардлагыг тодорхой заасан боловч Улсын дээд шүүхийн шүүгчид зөвхөн хуульчийн мэргэжлээр 15 жил ажилласан, 40 настай байхаар заасан хэт энгийн заалт байна. 40 нас хүрсэн хүн өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй бол аливаа хэрэг, маргаанийг шийдвэрлэхдээ туршлагагүйтэх магадлалтай хэмээн үзэж байгаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06