2023.05.31
Ц.Туваан: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард том хүлээлт үүсэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
ҮХНӨ-ийн асуудлаар нодлин ард түмний дунд давхар дээл гэж ярьдаг өөрчлөлтийг хийхийн өмнө бас танилцуулаад явсан. Энэ жил зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг танилцуулсан. Дахиар хоёр удаа ард түмэнтэйгээ уулзлаа. Нийтдээ 4 удаа очлоо. Үүнээс харахад ард иргэд ҮХНӨ-д буруу зөв гэх зүйл миний хувьд байхгүй гэж бодож байна. Ард түмний амьдрал ядуурч, үнийн өсөлттэй, орлого нь багасаад байгаа бухимдлаа л гаргаж байна. Ийм байдалтай байна.
ҮХНӨ-ийг өмнө хэлэлцүүлэхэд гишүүдийн тоо 126 болсон. Зарим хүмүүс Ардчилсан нам л үүнийг өсгөөд 126 болгочихсон юм шиг ярьж байна. Ардчилсан нам 60/40-ийн харьцаагаар өсгөнө гэдэг дээр байгаа, үгэндээ сууна. Харин 152 гэж ярьж байснаа бодох хэрэгтэй шүү гэж хэлье. ҮХНӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийгдэнэ гэж харж хүлээлттэй байгаа. Ийм өөрчлөлт гарсны ард том дэвшлийг хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Ард түмэн ч бас ийм бодолтой байгаа. Харин үүний ард муужруулж, муутгах асуудал нэмэгдвэл нөгөө олон хулгайчаар нэрлээд буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас үүнийг намууд АН, МАН гэхгүй хаа хаанаа бүгдээрээ анхаарах ёстой шүү гэдгийг иргэд хэлж байна лээ.
3,4 сая хүн амтай улсын ард иргэдийг сайхан амьдруулах уг нь амархан шүү дээ. Энэ бол маш амархан. Хулгай хийхээ болиод, системийн авлигаа задлаад, авлигын тогтолцоо, пирамидаа нураачихад болох юм. Нэг том баталгаа бол нүүрсний түр хороо ажиллаад төсвийн орлого нэг их наядаар давж биелж байна шүү дээ. Төсвийн орлого давж биелсний буянаар төсвийн тодотгол хийгээд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө нэмэх гээд сууж байна шүү дээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06