2019.06.14
Ц.Даваасүрэн: Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
Үндсэн хууль өөрчлөх асуудал бол хүн бүрийн анхаарал татсан асуудал. Ард түмний яриад байгаа хэд гурван юмыг өөрчлөлтөд оруулаад дундуур нь юмаа шургуулаад байх юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг. Үндсэндээ Үндсэн хуульд нам сонгодог өөрчлөлтийг л оруулах гээд байна.
Нам сонгодог болвол намын нэр шидээд л ард нь насаараа суудаг хэдэн хүн байх нь.Сая нэг хонгил яриад байсан. Одоо хэзээ ч нурдаггүй ган төмөр хонгил бий болгох гээд байгаа юм шиг харагдаж байна.
Намууд худлаа юм шиг мэдэгдэл хийчихээд цаанаа дуртай л байгаа байхгүй юу. Мэдэгдэл шиг юм хийчихээд гараад явсан байна, хар л даа. Супер Засгийн газраар яах юм бэ. Одоо байгааг муу байна гэж хэлэхгүй. Наанаа сүржин цаанаа юу ч хийж чадахгүй болчих вий.
Байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн бол одоо төрийн өмч гэчихлээ. Ард түмэн баялгаа хүртэж чадахгүй байгааг ашиглаад дуран дээр нь тоглоё гэж байна.
Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа юм. Өнөөдөр ямар төртэй байгаа билээ, үүнийг хэн бүтээсэн юм. Өнөөдөр дахиад дордуулах гэж байна. Долоо дордсон бол дал дордоно шүү.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06