2019.09.07

О.Баасанхүү: Үндсэн хуулийг өөрчлөх үү? гэж ард нийтээс асуух нь утгагүй

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн төслөөр ард түмнээс санал асуулга авах  асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ард түмнээсээ яг юу асуух гээд байгаа юм бэ. Тодорхой юмаа асуугаач ээ.  Үндсэн хуулийн төслийг уншаад ойлгох уу. Та нарт 65 суудал өгч байгаа чинь Үндсэн хуулийг өөрчлөх мандат өгч байна гэсэн үг шүү дээ.

Үндсэн хуулийг өөрчлөх үү? гэж ард нийтээс асуух нь утгагүй. Энэ чинь мөнгөний гарз. Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх нь зөв үү? УИХ-ын гишүүн 99 байх нь зөв үү? гэх мэт тодорхой асуудлуудаар асуух хэрэгтэй. Жирийн иргэд байтугай мэргэжлийн зарим хууль ч энэ нэмэлт, өөрчлөлтийн төслийг уншаагүй байгаа.