2019.07.02

Б.Энх-Амгалан: Сум, дүүргийн Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилох, огцруулах заалтад өөрчлөлт орох уу?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.07.02/ ээлжит хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Энэ үеэр иргэд сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байх заалтыг иргэд эсэргүүцэж байна.

Тодруулбал, иргэдээс сонгогдсон Засаг дарга нар дээд шатныхаа удирдлагуудад захирагдахаа больж, хамаарал бүхий хүмүүсээ төрийн албанд авах магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн сум, дүүрэгт татвар тогтоох эрх өгөх заалтыг ч хасах санал гаргаж байна.