2022.08.25

Ж.Сүхбаатар: Энэ олон шүүмжийг дараа дараагийн нөхцөл байдалдаа оруулж сайжруулах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2022.08.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ олон шүүмжийг дараа дараагийн нөхцөл байдалдаа оруулж сайжруулах ёстой

Өчигдөр УИХ-аар тусгай дэг гаргасан, ийм тохиолдол Монголын түүхэнд байгүй. Энэ дэгээр Цэцийн шийдвэрээр шууд хүчингүй болдог энэ байдлыг гаргуулж болохгүй учраас Цэцэд энэ эрх мэдлийг өгөхгүйн тулд УИХ энэ дэгийг гаргасан. Үүнийг би буруутгахгүй. Ардчилал бол нээлттэй, ил тод байх ёстой. Г.Ганбаатар гишүүн саналаа хэлж байна, энэ зөв.

Гэхдээ 4 гишүүнийг давхар дээлтэй байх асуудлыг болиулснаар ард түмний эрх мэдлийг булааж аваад байгаа зүйл биш ингэж туйлширч болохгүй. 2020 оны долоодугаар сарын өмнөх нөхцөл байдалд УИХ, ЗГ-ын харилцааны асуудал буцаад очиж байгаа юм. Гэхдээ дутуудуулсан зүйлээ засаж байгаа боломж гэж харж байна.

Энэ олон шүүмжийг дараа дараагийн нөхцөл байдалдаа оруулж сайжруулах ёстой. ҮХНӨ-ийг сайжруулах боломж, бас шүүмжээ засаад явах боломж юм. Дараагийн удаа том том хуулиуд хүлээгдэж байна. Гишүүдийн хувьд муу талаас нь харж байгаа гэхдээ энэ алдаа дараа дараагийн зүйл дээр засагдаад явна гэж итгэж харж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn