2019.06.18
С.Чинзориг: Иргэд өмчтэй, тэгш орлоготой байх асуудалд онцгой анхаарах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэд хэдэн анхаарах зүйл байна.
1. 1992 оны шинэ үндсэн хуулиар олсон ололтууд бий. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс төрийн эрх мэдэл нэмэгдсэн. Иргэд өмчтэй, тэгш орлоготой байх асуудлыг бид харин өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар дээрх асуудлыг шийдмээр байна. Байгалийн баялгаас тэгш хүртэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой.
2. Тогтвортой байдлыг эрхэмлэсэн заалтыг оруулах шаардлагатай байна. Нийгмийн хариулт хүлээсэн асуудлууд төрийн тогтворгүй байдлаас болсон. Тиймээс засаглал, төрийн тогтвортой байдлыг хангах тал дээр тодорхой саналыг оруулах ёстой.
3. Эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох ёстой. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, аймаг, сум, багийн засаг дарга нарын шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох шаардлагатай байна.
4. Тодорхой болгох хэд хэдэн зүйл байна. Давхар дээлийн асуудлыг аль нэг талд нь тодорхой болгомоор байна. Нөгөө талдаа парламентын засаглалыг бэхжүүлнэ гээд байгаа хэрнээ Ерөнхий сайдыг хүчтэй болгоно гээд байна. Энэ цаашдаа тодорхойгүй болох гээд байна. Ер нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байх юм уу үгүй юм уу? Сонгуулийн тогтолцоо ч тодорхойгүй байна."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06