Ц.Даваасүрэн: Баялагийн санг "эзэнгүй" орхиж болохгүй
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна.
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн, 6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. гэсэн хоёр заалтыг нэгтгэн, Мөн "ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ МӨН" хэмээн өөрчлөхөөр төсөл оруулж ирсэн юм.
Төсөлд байгалийн баялагийг ард түмэнд тэгш, шударга хувиарлахтай холбоотойгоор Баялагийн сан байгуулахаар оруулж ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндэсний баялагийн санд төсвийн бус байна, нийтийн байна гэх зэргээр эзэнгүй орхиж болохгүй. Энэ бол төр, Сангийн яам, эсвэл төв банкны хяналтад байлгах хэрэгтэй" гэсэн саналыг хэллээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06