2019.08.30
Ц.Даваасүрэн: Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлт маш тодорхой байх ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/ нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.
Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулсан. Санал хураалт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Хэрэгтэй заалтуудаа батлахгүй юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэггүй. 7 дордуулсанаа 70 дордуулсан гэдэг шүүмжлэлд өртөнө. Энэ түр хороо байгуулах. Түр хороо нь шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй байх тухай заалт унавал дараагийн заалт ч хэрэггүй болно. Ингээд тунхагийн чанартай болно. Баялгийн хуваарилалт тэгш байна гэжийн. Тэгш хуваарилахгүй. Нөхцөл байдал, хөрөнгө оруулалт хэр хэмжээнд хийснээс шалтгаална. Бид хэзээ ч биелэхгүй лоозонгийн чанартай зүйл хийгээд байна. Тиймээс Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлт маш тодорхой байх ёстой гэж үзэж байна.
Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтээ төрийг сулруулж байгаа байдлыг засах зохицуулалт оруулах ёстой. Шүүх засаглал л гэхэд хяналтын зөвлөлийг аваад хаячихсан. Яг сайжраад хэрэгтэй юм байна гэсэн заалтуудыг төслөөс авчихсан байгаа учраас надад итгэл үнэмшил төрөхгүй байна.
Үндсэн хуулиа хэлэлцэж л байгаа юм бол үгээ хэлэх ёстой. Та бид олон түмний төлөөлөл болж байгаа учраас тэдний дуу хоолойг илэрхийлэх ёстой. Ард түмнийхээ өмнө очоод ярьсан зүйлээ энд орж ирээд мартчихдаг юм уу?
Бчигдөрийн хэлэлцүүлгийг харж байхаад хэрхэн энэ төслийг хэлэлцэх журамтайгаа ч мэдэхгүй байна. Бид тогтсон журмаа хатуу баримтлаад хэлэлцээд явах ёстой. Энэ бол 2 биш 200 жил ч хэрэглэх Үндсэн хууль юм."
Парламентын дэргэд хянан шалгах түр хороо байгуулах тухай заалт дээр гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулсан бөгөөд заалт дэмжигдээгүй юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06