2019.08.28
Ц.Даваасүрэн: Нийгэмд хэтэрхий хүлээлт бий болгоод байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 30 минутанд эхэллээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхнаас нь дэмжихгүй байсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг ч техникийн хувьд сааталтай, мөн хууль зөрчиж эхэллээ. Ерөнхийлөгчийн саналыг авч байж бид хэлэлцэх ёстой. иргэд зарим нь сайн мэдээлэлгүй байна. Гол нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэсэн эмзэглэлтэй байна. Олон өөрчлөлтийг буцаавал ямар вэ гэсэн саналтай байна. Би ч үүнийг дэмжиж байна. Одоо харахад өөрчлөлт хийгдлээ гээд бүх зүйл сайхан болох хүлээлт харагдахгүй байна. Одоо харахаад их том хүлээлт нийгэмд бий болгож байна. Ингээд л болж бүтэхгүй байгаа бүхэн энэ хуульд байгаа мэт. Харж байхад бусад улс орнууд Үндсэн хуульдаа ингэж олноор гар дүрдэг юм байхгүй. Их цаг хугацаа зарцуулж, иргэний нийгмээрээ хэлэлцүүлэг хийж байна. Харин манайд эмх замбараагүй юм болж байна. Энэ бол улс төрийн төлөвшил, ёс суртахууныг харуулж байна. Бидний өнөөдөр болохгүй байгаа бүхэн хүндээ байгаа болохоос Үндсэн хуульд биш. Бид гэтэл тэрлүүгээ чихээд байна. Одоо өөрчилбөл гоё болно гэхийн. Гоё болохгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Үндсэн хуулиа өөрчлөөд баялгийн хуваарилалт, уул уурхай сайхан болохгүй шүү дээ. Баялгийн сан яриад байна. Үүнийхээ эх үүсвэрийг юугаараа бүрдүүлэх гэж байгаа юм бэ?
Өнгөрсөн 20 жилд УИХ-ын үйл ажиллагаа суларсаар ирсэн. Бодлогыг УИХ гаргадаг. Гэтэл Засгийн газар өнөөдөр бодлогын баримт бичиг гаргаад байна. Засгийн газраа улам л томруулаад байна. Огцордоггүй засгийн газартай. хэдэн Дубай, хэдэн Оюутолгой байхын бүү мэд. Сүүлдээ дийлэхээ байгаад гаслаад сууна байх.
Нийгэмд хэтэрхий хүлээлт бий болгож байж тэр нь бүтэхгүй бол хэнд ял нь ирэх вэ? Олонхи байгаад л үүрүүлэх байх. Хуулийн төслийг өрөхдөө үнэхээр чухал асуудлыг хөндсөн байна гэж харагдахгүй байна. Шүүхийн хяналтын, хариуцлагын тогтолцоог байхгүй болгосон байна. Энэ хуульдаа хэр итгэл үнэмшилтэй байгаа юм. Улс орны чухал асуудал биш болоод байгаа бол хуулийг татаж болно шүү дээ. Бид энд ард түмний хүсэж байгааг л оруулах ёстой. Ард түмний нэрийн өмнөөс гэж ийм зүйл хийхээ болих хэрэгтэй. Сонгууль болохоор ард түмэндээ амаа алгадуулах зүйл болох вий."
Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06