Ард нийтийн санал асуулгын тогтоолын төсөл батлагдлаа
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн/ Ард нийтийн санал асуулгын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.
Саналын томьёлолтой холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Ард нийтийн санал асуулгад оруулах үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тогтоолын төслийг ТББХ-ны дарга С.Бямбацогт танилцууллаа. Асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж энэхүү тогтоолын төсөл батлагдлаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06