2023.05.31

Б.Бат-Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтан ямар нэгэн зүйлд нэр холбогдвол хуулийн дагуу шалгуулах ёстой

УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ:

Гишүүд хоёр удаа иргэдтэй уулзаж, санал авлаа. Иргэд цалин, тэтгэврийн зөрүүг гаргаж, нэмэх шийдэл гаргаач ээ гэж байна. Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байна. Миний хувьд Их хуралд таван удаа гишүүнээр сонгогдсон хугацаандаа нэг зүйлийг хэлээд байгаа. Төрийн албан хаагчид ямар нэгэн зүйлд нэр холбогдвол баримттай тайлбарлаж, хуулийн дагуу шалгуулах ёстой гэж хэлсээр ирсэн. Үүний цаана Монгол төрийн нэр хүн, намын нэр хүнд явдаг. Энэ зармыг тогтоо гэж олон жил ярилаа.

Нийгэмд 76 бүгдээрээ асуудалтай гэж харагдаж байна.Энд сууж буй гишүүдийн нэр цөөн гишүүдийн асуудлаас болж унаж байна. Бид тоо өөрчилж болно гол нь хүний хөгжлөө харах ёстой. 2020 оны сонгуулиар 20 гаруй залуу гишүүд сонгогдлоо гэж байсан өнөөдөр бодит байдал ямар байна. Улс төрийн намын санхүүжилтийг шинэчлэх ёстой. 2024 онд УИХ-д орох гишүүд сонголттой орох болж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn