2019.08.30
С.Чинзориг: Улсын төсөв батлах нь УИХ-ын онцгой эрх. Үүнийг зөрчиж болохгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Төслийн заалтуудыг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ найруулгын хувьд нарийн авч үзэхээр зүйл их байна. Бид олон жил улс орон тогтвортой хөгжихгүй байна гэж. ЭНэ нь хөгжлийн бодлого тодорхойгүй, тогтворгүйтэй холбоотой. Энэ заалтыг миний хувьд ...УИХ улс орны дунд болон урт хугацааны хөгжлдийн бодлогыг тодорхойлно. Энэ бодлого тогтвортой байна... гэснийг нэг заалт болгоод төсөв батлахтай холбоотой хэсгийг тусад нь салгах хэрэгтэй гэж бодоод байна. Тэгэхгүй бол төсвийн тухай явж байснаа хөгжлийн бодлого тогтвортой байна гээд тоо дотор үсэг цохиж яваад байна.
УИХ-ын онцгой бүрэн эрх бол улсын нэгдсэн төсөв батлах. Одоо байгаа энэ төслийг харахаар 62 гишүүний өргөн барьсан төслөөс бүр дордуулсан байна. Гишүүдийн төсөл дээр .... Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлыг нэмэгдүүлж үл болно... гэж оруулсан. Гэтэл одоо энэ төсөлд ерөөсөө нэмэгдүүлж болохгүй гэхээр УИХ-ын төсвийн онцгой эрх алдагдаад байна. Энэ агуулга болон зөрчилтэй, тодорхойгүй байдлыг өөрчлөх шаардлагатай байна."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06