2019.07.03
Л.Мөнхбаатар: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг хасах саналтай байна
ХЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг хасах саналтай байна. Ингэж заасан тохиолдолд улс төрийн намын нүсэр бүтэц зохион байгуулалтын тогтолцоо нь хуульчлагдаад явчихна. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гэхээр засаг захиргааны нэгж бүрт салбартай байх шаардлага үүснэ.
1568 баг байна 152 хороо байгаа тус бүрт нь дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй намуудын салбар хороод байгуулагдах ийм шаардлага тавигдаж эхэлнэ. Үүнийг дагаад намын санхүүжилт өснө хөдөө орон нутагт улс төржилт бүр ихэснэ, шинэ намын хөгжих боломж хязгаарлагдана. Үндсэн хуулиндаа бид олон намын тогтолцоог тунхаглачихсан байгаа шүү дээ тиймээс энэ нам улсын хэмжээнд гэсэн заалтыг хасах саналтай байна.
Хянан шалгах түр хороог хариуцлагажуулж арай өөр хэлбэрээр байгуулах нь зөв. Энэ хороо нь шүүхээс бусад бүх байгууллагт хариуцлага хүлээлгэж болохуйцаар томёологдсон байгаа. Энэ дээр нэлээд нухацтай ярих хэрэгтэй.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06