2023.05.24
С.Чинзориг: Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
ҮХНӨ-ийн асуудлаар хоёр ч удаа орон нутагт ажиллаж, санал сонссон. Иргэдийн зүгээс уг асуудалд болгоомжилсон зүйлүүд байна. Тооноос чанар чухал. Сэтгэлтэй, зүтгэлтэй хүн байвал тоо чухал биш гэдэг асуудлууд маш их яригдаж байна. Жагсаалтаар итгэл даахгүй, сэтгэлгүй гэдэг нь танигдсан нөхдүүд ороод ирэх вий гэдгийг нэлээх их яриад байгаа юм. Намуудын босгыг өндөрсгөх ёстой шүү. 5-6% тай намуудын босгыг байлгах ёстой гэсэн зүйлийг ярьсан. Үүнийг сонгуулийн болон улс төрийн намын тухай хуулиуддаа оруулах байдлаар анхаарах зүйл байна.
Хөдөөгийн иргэдтэй уулзаж байхад хоёр зүйлийг нэлээн их ярьж байна. Их Хурал зориуд анхаарч, тодорхой бодлого боловсруулж, шийдвэрүүдээ гаргаж онцгой анхаарах хоёр асуудал байна. Нэгдүгээрт, хөдөөгийн хөгжлийн бодлого гэдэг асуудлыг бид жичид нь тодорхой бодлого болгож, Их Хурал дээр ярьж, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн орлогыг статистик мэдээллээр харахаар амьжиргааны түвшин орлого 16 орчим хувь буурчихсан индекс судалгаа гарч байна. Хөдөөгийн хөгжлийн талаар Их Хурал, Засгийн газраас ямар бодлого явуулж байна вэ. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах талаар юу хэрэгжүүлэх юм. Эдгээр иргэдийн төв суурин газрын иргэдээс дутахгүй ижил түвшинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхгүй бол ажилгүйдэл, орлогын ялгаа маш өндөр байна.
Хөдөөгийн иргэдийг ажлын байраар хангах, тогтмол орлогоор хангах асуудал, орон нутагт ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчдыг ажиллаж амьдрах, ижил тэгш нөхцөл бололцоогоор хангах. Ядаж л хөдөө орон нутагт төрийн албан хаагчдын орон сууцны хүртээмжийг яаж нэмэгдүүлэх үү гэдэг бодлого гаргамаар байх юм.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06