2023.06.05
Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажууллаа
Хуулийн мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцлаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06