2019.09.07
Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж өөрчлөлт хийх нь зүйтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.
Хуралдаанаар Засгийн газрын сайдуудыг 30 хоногийн дотор томилно гэсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй нэг л талаас нь бид сар ярилаа. 30 хоног их байна. 3 хоногийн дотор хэлэлцэнэ 10 хоногт шийднэ гэж байна. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж өөрчлөлт хийх нь зүйтэй
Тэгээд тэр 30 хоногт юу хийх юм энэ хооронд төрийн алба тэр чигээрээ зогсдог. Өчигдөр төрийн албыг жаал мууллаа. Тэгээд энэ 30 хоногт амьдрал ахиад зогсоно. Гуч хоног уртадна. 21 хоног байж яагаад болохгүй вэ?
Саналаа татаж болно. Аливаа зүйл хурдасч байна. Тэгж яривал бид нэг шөнийн дотор шийдэж чаддаг биздээ. Тийм болохоор энэ 30 гэдэг бол хол санагдаж 21 гэдгийг оруулж ирсэн. За тэгээд саналаа татлаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06