2019.08.31
С.Бямбацогт: Ерөнхий сайд сайдууддаа хариуцлага тооцдог болох заалт юм
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бямбацогт
Энэ заалтыг ажлын хэсэг ерөнхийлөгч хөндөөгүй бидний гарын үсэг зурж өргөн барьсан санал байгаа. Засгийн газрын гишүүдийг улсын их хурлаас томилдог байсан бол ерөнхий сайдыг их хурлаас томилоод ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлдэг байя гэж байгаа юм.
Яагаад гэхээр их хурлаас сайд нарыг томилоод өгчихдөг ерөнхий сайд хариуцлага тооцож болдоггүй. Бөөн асуудал болдог тиймээс өөрөө бүрэн томилоод сайд нарынхаа өмнөөс хариуцлага хүлээдэг сайд нартаа хариуцлага тооцдог байя гэж байгаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06