2020.12.16
Ж.Ганбаатар: ААН-үүдийг орон нутагтаа хөгжих боломжийг олгож өгөх хэрэгтэй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.