2020.12.17

Х.Ганхуяг: Орон нутгийн татаасыг зогсоож байж үр дүнтэй ажиллана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгааа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х. Ганхуяг:

Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ сүүлийн 30 жилийн алдаа оноогоо дүгнэхэд хуулийн 58.1-р зүйл дээр ярих ёстой. Орон нутагт эрх мэдэл олгож байгаа ч өөрсдөө төсвөө зохицуулдаг болох хэрэгтэй. Татаасыг зогсоож байж үр дүнтэй ажиллана.Төсөв хэцүү байж орон нутгийн удирдлагууд Ланд унаад явж байна. Эрх зүй, сонгуулийн талаас нь хараад ярьж байна. Хуулийн 15-ын 1.16-д концесс болон үнэт цаас гаргах эрхийг орон нутагт олгохоор заасан байна. Лобби сайтай орон нутаг өр тавиад ажлаа хийнэ. Дараа нь улсын төсвөөс татаас гаргаж өрөө төлүүлэх байдал уруу орно. Хариуцлагын тогтолцоо алга.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Татаасгүй бие дааж орон нутгийг хөгжүүлэх нь зөв. Захиргааны биеэ даах байдлыг хуульд оруулсан. Улсын төсвөөс хараат бус байгаа. Германы 3 муж нь бусдыгаа тэжээдэг. Судалгаагаар манай төсвийн бааз муу. Сум орон нутагт газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгө, ХАОАТ-ыг суманд шилжүүлж байгаа.Бас аймаг, нийслэлд аж ахуй нэгжийн орлогын албан татварын 40 хувийг шилжүүлж байгаа. үүний үр дүнд орон нутаг эдийн засгаа чадваржуулаад явах боломжтой болно.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Бид хөрсөн дээр бууж, амьдралд ойр байх хэрэгтэй. Судалгаагаар 21 аймгийн 6 нь төсвийн татаасгүй амьдарч байна. 330 сумын 20 хүрэхгүй сум өөрийн орлогыг бүрдүүлж чадаж байна. Хөдөө орон нутгийг шууд татаасгүй орхиж болохгүй.Энэ хуулийн амин сүнс нь орон нутагт эдийн засгийн эрх мэдэл өгч байгаа. Татварын эрх мэдэл. Тухайлбал малын хөлийн татвар. Бид хаана сургууль засаж, худаг гаргахыг Их хурал дээр яриад сууж болохгүй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn