2020.12.17

Н.Наранбаатар: Сум, дүүрэг, аймгууд гадаадын орнуудтай гэрээ хэлцэл байгуулах эрх нь нээгдэх биш үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуулаа:

Хуулийн заалтын 12.1.9-ыг хасах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо оруулж ирж байна. Энэ саналыг дэмжихгүй байна. Энэ заалт байж байх ёстой. Заалтын 12.1.9-д Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах гэсэн байна. Үүнийг авчихаар сум, дүүрэг, аймгууд гадаадын орнуудтай өөрийнхөө хэмжээнд гэрээ хэлцэл байгуулах эрх нь нээгдээд өгчих биш үү? Бид нар гадаад бодлогын хувьд бол нэгдмэл бодлоготой улс юм. 

Түүний асуултанд УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа. 

Энэ заалтыг хасаад 77-р зүйл дээр шинэ зүйл нэмж байгаа.