2020.12.17
Л.Мөнхбаатар: Улаанбаатар хот нэг бодлогоор, нэгдсэн төлөвлөлтөөр явах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа:
Хуулийн заалтын 25.1.1 зүйл дээр Дүүргийн ерөнхий ба хэсэгчилсэн гаргах чиг үүргийг нэмсэн байна. Энэ нь нэлээн хор уршигтай заалт болж магадгүй юм. Дүүргийн ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөлт бол хот байгуулалт руу орох ёстой. Дүүрэг бүр ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаад ирвэл Улаанбаатар хот байгуулалт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэйгээ зөрчилдөөд эхэлнэ. Бодит байдал дээр улс төрийн өөр өөр намууд, дүүргүүдэд ялалт байгуулж удирдлага дээр нь гардаг. Энэ хүмүүс эргээд нэгдсэн төлөвлөлттэй биш энэ хуулийн заалтыг бариад ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө бариад явбал хот байгуулалт өөрөө дампуурна. Тийм учраас энэ заалт орох шаардлага байна уу?
Ажлын хэсгээс үг аваад хэлж болно. Энэ заалтыг бариад явбал Улаанбаатар хотын төлөвлөлт байхгүй болно. Ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө нь нэг бодлоготой явахгүй байхад энэ нөлөөлнө. Хуулийн нэг заалт юм шиг боловч үр дагавар нь хортой зүйл болно шүү.