2020.12.17

Н.Наранбаатар: Энэ нь суманд улс төржилтийг багасгах асуудалд бодитой дэмжлэг болох байх

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Би үүнийг дэмжиж байна. Суманд улс төржилтийг багасгах асуудалд бодитой дэмжлэг болох байх гэж бодож байна. Тухайлбал улс төрийн нам эвсэл сум, иргэдийн төлөөлөгчидийн хурлын бүтэц аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгжгүй байснаараа, улс төржилтийг тодорхой хэмжээгээр бууруулах, сумын хурлаас гаргах шийдвэрийг бодитой болгоход маш чухал үүрэг нөлөөтэй заалт гэж үзэж байна.