2020.12.10

Ц.Даваасүрэн: Орон нутгийн засаг захиргааны төсвийн асуудлыг хэрхэн тусгаж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Энэ бол маш чухал хууль. Хуулийн төслийн 35.2-т НИТХ-ыг ДИТХ-аас бүрдүүлэхээр оруулсан байгаа юм. Олонх цөөнхийн асуудал, зарим дүүрэг олон хүнтэй гэх мэт асуудал үүснэ. Нэгэнд иргэд нийтийн дундаас сонгуулийн зарчмаар явагдаж байгаа үед хэр нийцтэй вэ?

42.1-т ...хувь хүний мэдээллийг задруулбал чөлөөлнө гэж оруулсан нь харьцангуй ойлголт болж магадгүй шүү. Иргэдийн олонхиор эргүүлэн татна гэсэн нь төвөгтэй харагдаж байна.

48.1.2-т Хурлын үйл ажиллагаа явуулж чадахгүй бол Засгийн газар тараан гэсэн байна. Засгийн газар төлөөллийн байгууллага биш шүү дээ.

ИТХ-ын даргыг хуучин чөлөөлөхдөө 2-3 заалт байсан. тэр заалтуудыг хассан уу? Төлөөлөгчдийн зарчмаар төлөөлөгдөөд явах уу? Заалтыг яагаад хөндсөн бэ?

Төсвийн асуудал маш чухал. Хүрэлцдэггүй. Төсөвгүй хүн юу хийх вэ? Ихэнх орон нутгийн ИТХ-аас тавьдаг асуудал бол төсвөө ахиу тавьж өгөөч ээ? хуралдааны зардал, ажлын албаны зардлын төсвийг оруулаач ээ гэж хүсэлт тавьдаг. Үүн дээр ямар дэвшил гарсан бэ?

Бид иргэдийн төлөөлийн байгууллагыг ажиллах нөхцөл, төсвөөр хангах хэрэгтэй. Монгол Улс хөгжихгүй байгаа гол шалтгаан бол Монголчууд төвлөрөх явдал. Тархаа бутархай байсандаа өнөөдөр бид тогтож ирсэн. Эдийн засгийн давуу тал маань ХАА. Энэ салбарын үйлдвэрлэл дэлхийд дээгүүр явна. Бид тэр чиглэл рүү хөгжих ёстой. Бүгдийг нь төвлөрүүлээд байшин бариад уусгаад байж болохгүй гэдгийг анхаараарай. Нөгөө талдаа авьяас, оюуныг хүндэлж чадахгүй, улс төрийн луйвар, улс төрийн хорыг дээдлээд эдийн засаг, улс орноо хөгжилгүй болгож байна. Түүнэс биш бид аливаа бодлого шидвэрээ шинжлэх ухаантай болговол хөгжих боломж их байна. Гэхдээ хэрэглээний зах зээл багатай орон. 2 хөршийнхөө нэг тосгоны хэмжээний хүн амтай улс. Тиймээс онолын талаас хамаагүй том том юм оруулж ирэх хэрэггүй. Өөрийн онцлогт тохирсон бүтэц суурьтай байх ёстой. Хэдэн зуун мянган жиү уусахгүй оршиж ирсэн энэ бүтэцээ үгүйсгэж болохгүй. Тиймээс бид энэ хуулийг хөндөхдөө засаг захиргааны нэгж, удирдлагаа яаж авч явахаа л анхаараарай.

Жишээ Ерөнхий сайд аймгийн засаг даргыг санал оруулах нь зөрёчилтэй юм. Дээд шатны дарга нь өөр намын хүн байвал доод шатны өөр намын олонхийн төлөөлөл авсан хүнийг нэр дэвшүүлж оруулах нь төвөгтэй асуудал юм."

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.