2020.04.30
Л.Энх-Амгалан: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн хуулийг баталснаар сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Орон нутагт улс төржилтийг хязгаарлах зорилгоор сумын ИТХ-д улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй гэдэг заалт маш чухал. Улс төржилт баг хорооноос сум дүүрэг улс орны хэмжээнд явагдаж байгаа. Улс төрийн талцал хуваагдалын гашуун сургамжууд бидний амьдралд байгаа.
Багийн дарга нарт тавьж байгаа шаардлагыг өндөржүүлэхгүй бол хамгийн олон ах дүүтэй хүн бол бичиг үсэггүй хүн ч багийн дарга болчихдог. Сум, баг, хорооны дарга нарт төрийн албаны хүндийг үүрүүлдэг мөртлөө ямар ч эрх мэдэл өгөөгүй орхисон.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд сумын Засаг дарга нь багийн даргаа сонгож, тодорхой хэмжээний төсвийн эрх мэдэлтэй, ядаж малын хөлийн татварыг бий болгон, татвараа сумандаа үлдээж захиран зарцуулдаг болгох заалтыг тусгаж өгөх ёстой.
Сум өөрөө зарцуулах мөнгөтэй ч болно. Бэлчээрээ ч хамгаална. Баг сумын улстөржилтийг багасгах арга нь нам харгалзахгүй сумын хөгжлийн баг хоорондоо шударга өрсөлдөж сум багаа удирдах явдал юм.