2020.12.17

Б.Бат-Эрдэнэ: Баг байтугай, сумын удирдлагын асуудлыг хамаатан садан дотроо шийдэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Орон нутаг дахь улстөржилт,талцал хэрээс хэтэрсэн. Уламжлалт сонгодог зөв хэлбэрээр, өөрсдийгөө төлөөлж чадах уламжлалт аргаа хэрэглэх байсан юм. Баг байтугай, сумын удирдлагын асуудлыг хамаатан садан дотроо шийдэж байгаа нь толгойн өвчин болсон. Үүнийг 10 өрхөөс багын хурлаар шилдэг хүнээ тодруулж сумандаа, аймагтаа, нийслэлдээ шат дараалалтай  илгээж шалгаруулдаг бол үр дүнтэй болно. Улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, байгалийн баялаг, төсөв бондтой холбоотой олон асуудал сууриараа шийдэгдэх байсан. Аравтын зохион байгуулалтад орсноор үр дүн гарч байгаа учраас энэ саналыг дэвшүүлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn