2024.12.30
Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бодитоор хэрэгжих шаардлагатай
Хуулийн мэдээ
Эрүүгийн хууль
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2024.12.27)-ны өдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ. УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг бүрхэгдүүлэн, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” зорилго, агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулж, нэр томьёо, ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн байна хэмээн хууль санаачлагчид тодотголоо.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, олон улсад олон нийтийн эрх ашигтай холбоотойгоор нийгмийн зүтгэлтэн, улс төрч, төрийн өндөр албан тушаалтанд хандсан үг хэлэх, шүүмжлэх, хардах, үзэл бодлоо илэрхийлэх баталгааг хангасан тулгуур зарчим, жишиг, стандарт тогтож хөгжсөн байгааг Монгол Улсад нутагшуулах шаардлагатай байна. Тиймээс уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө илүү биежих ач холбогдолтой хэмээн онцоллоо.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10