2022.06.16
С.Чинзориг: Гадаадын оронд мөрдөн шалгах үйл ажиллагааг нэг л газар хариуцдаг
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Манай улсад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг олон бүтцийн байгууллага байна. Үүнд: ЦЕГ, АТГ, ТЕГ зэргийг хамаатуулж болно. Ийм олон газар зэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах нь иргэдийг ихээр хохироодог, зарим талаар үйл ажиллагаа чиг үүрэг нь давхацдаг, мөн иргэдийн эрхэд халддаг асуудал гардаг. Цаашид эдгээр мөрдөн шалгах байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тийм боломж байна уу? Бусад гадны оронд мөрдөн шалгах үйл ажиллагааг нэг л газар хариуцдаг.
Прокурорын мөрдөн шалгах албыг 2017 онд хуульд өөрчлөлт оруулаад АТГ луу шилжүүлсэн. Энэ бол эргэж харах асуудлуудын нэг юм шиг байна. Нэг хэсэг нь зөв гэдэг бол нөгөөх нь буруу гээд байдаг. Миний бодлоор Прокурорын дэргэд мөрдөн шалгах албыг сэргээж өгвөл илүү оновчтой гэж боддог. Нөгөө талаас НҮБ-аас Прокурорын дэргэд мөрдөн шалгах албыг байгуулах нь хүний эрх талаасаа илүү оновчтой гэх зөвлөмж өгсөн юм байна гэж ойлгосон. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ талаар судалсан зүйл байна уу?
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10