2019.12.19

Б.Бат-Эрдэнэ: Шаардлага хангаагүй газар мал төхөөрөх хориотой гэх мэт хачин заалт их орсон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Энэ хуулийг өнөөдөртөө хойшлуулсан нь дээр байхаа. Хачин хачин заалт их байна жишээ нь шаарддлага хангаагүй газар мал төхөөрөх хориотой гэх мэт. Малчин хүн шөлний хонио төхөөрч болохгүй заалт орсон байна. Хойшлуулсан дээр.