2020.01.10

Б.Бат-Эрдэнэ: Авлига, албан тушаалтнуудын хэргийг сэргээж шалгах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн \2020.01.10\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн дагаж мөрдөх журмыг хэлэлцэж батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн ийм хууль баталсан гээд үүнтэй холбоотой дуулиан их гарсан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Энэ талаар  хийсэн судалгаа байна уу? Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би хувьдаа ойлгодог. Ийм ойлголттой хүмүүс ч олон бий.             

Авилга, албан тушаалтнуудын хэргийг сэргээж шалгах хэрэгтэй. Энэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан авлигал албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгах бололцоо бүрдэнэ гэж байгаа. Энэ баттай юу? Улс төрийн нөлөө сулраагүй ямар нэг аргаар хойш нь чангааж гацах нөхцөл үүсэхвий.