2020.01.10
Ж.Бат-Эрдэнэ: Хүний малыг хулгайлж болохгүй гэдэг ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Миний бие энэ хуулийн төслийг хамтран өргөн барьсан гишүүдийн нэг. Малын хулгай байх ёстой юм шиг ойлголт бий болчихсон тул онцгойлон анхаарах шаардлага байна. 8 бод, 21 бог хулгайлбал Эрүүгийн хэрэг үүсдэг, үүнээс наана тооны мал хулгай хийвэл асуугдаж байгаад алга болчихдог ийм хавтгайрсан байдал бий боллоо.
Мал аж ахуй бол манай улсын уламжлалт аж ахуй. Малын хулгайг байхгүй болгох тийм хууль зүйн орчныг бий болгох ёстой. Малчдын гол амьжиргаа нь мал аж ахуй. Асуудалд энэ талаас нь хандмаар байгаа юм.
Малыг бүлэглэн хулгайлж байгаа нь асуудлын гол юм. Бүлэг хулгай хэрээс хэтэрч байгаа. Хүний өмчид халдаж байгаа учраас ялын бодлогыг чангалах асуудалд онцгой анхаарах шаардлага нэгэнт тулгарсан. Бүлэг хулгайд ялын ямар бодлого орж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч. Мал хулгайлж болохгүй гэдэг тэр ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10