2022.12.15
Ц.Даваасүрэн: Ард иргэдийн жагсаал төрд өгч байгаа үнэлгээ гэж ойлгож байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Өнөөдөр орж ирсэн хууль гадаа өрнөж буй жагсаал, цуглаантай холбоотой гэж бодож байна. Ард иргэдийн жагсалыг нийгмээс төр засагт өгч байгаа үнэлэмж гэж ойлгож харах хэрэгтэй. Бидний ажил ямар байна гэдгийг эндээс харах ёстой.
Авлигын асуудлаар эрүүгийн хуулийг чангатгах заалт байгаа байх. Өөр олон асуудлууд бий гэж бодож байна. Тэд зөвхөн тогтолцооны өөрчлөлт шаардахад урдаас нь нам сонгодог болно, пропорциональ тогтолцоог оруулна, гишүүдийн тоог нэмнэ гэдэг ч юм уу ийм зүйл ярихаар хэлцлийн үр дүн гарахгүй болчихоод байна шүү дээ.
Их хурлын дарга нам сонгодог цэцийн шийдвэрийг тархинаасаа авч хаяаарай. 2024 онд нам сонгодог сонгууль явагдахгүй шүү. Би тэрийг хатуу хэлье.
Өнөөдрийн орж ирж буй асуудалд нэг санал хэлье. Хууль чангатгахаар сонсогдоод сайн юм шиг байж магадгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл хайгаад олохгүй байгаа акул руу чинь хүрч чадах уу? Тэр л асуудал. Хууль хүчний байгууллагыг нь томилчихсон. Тэнд нөлөөтэй болчихсон. Өөрийгөө хамгаалж чаддаггүй хэдэн нөхдүүд нь хэлмэгдээд дуусдаг ийм хууль болоод, хамгаалж чаддаг нь ардаа үлдчихдэг. Гол зүйлдээ хүрч чадах уу гэдэгт эргэлзээд байна. Хамгаалалттай хүмүүст нь хүрч чадахгүй шүү дээ. Хувийхан жирийн төрийн албан хаагч гээд хамгаалалтгүй нэг хэсэг нь чанга чанга ял аваад хэлмэгдээд. Хамгаалалттай нь зүгээр үлдээд. Ийм л байгаа шүү дээ.
Ийм хууль болчихвол ямар ч үр дүн гарахгүй. Ийм хууль байх нь зүйтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл олоогүй акулыг олно гэдэгт би эргэлзэж байна. Эзнээ олж ялладаг болохын төлөө яах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10