2020.01.10

Б.Бат-Эрдэнэ: Хулгайтай тэмцэх бодлого хатуу байх нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

З.Нарантуяа нарын бидний хэдэн гишүүд Малын хулгайн гэмт хэргийн талаар хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад зарим саналууд нь багтаад явж байгаа. Гэхдээ бидний өргөн барьсан хуулийн төсөлд бол 24 бог 8 бод гэж байсныг тоог бууруулах биш мал хулгайлсан л бол гэж авч үзэхээр байсан.

Мөн малын үйлдвэрлэл хурдан удмын гэдэг ч юм уу энэ талаас нь бус тухайн айл өрхийн амжиргааны эх үүсвэрийг салгаж авч байгаа энэ үйл ажиллагааг хүндрүүлэх нөхцөлөөр авч үзье гэж байсан. Хулгайтай тэмцэх бодлого хатуу байх нь зөв.