2020.01.03
М.Билэгт: Хувийн хэвшлийнхэн ажил хийх боломж үнэхээр алга
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
"Хөдөлмөр эрхлэх насны иргэд 1,2 сая байна. Тэдний 90% нь хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, цалин авч, цагаа бүртгүүлж явдаг нь 10% нь л байна. гэтэл хувийн хэвшлийнхэн ажиллах арга алга. Арилжааны банкны хүү 24-30% өндөр татвартай гэж байсан бол энэ хуульд хоногт 0,3% торгууль ноогдохоор байна. Үүнийг 10 хоногт 0,9%, 30 хоногт 27% болж байна. Ингэж хувийн хэвшил ажиллах аргагүй байдалд хүргэх гэж байна. Хувиараа хөдөлмөр эрхлээд явах биш төрийн албанд цалин авч, цагаа бүртгүүлэх нөхцөлд хойч үеэ аваачих гэж байна. Хувийн хэвшилээ ажилтай, орлоготой байлгах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Дандаа торгууль.
Зөвхөн 1 жолоочид сарындотор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд 180,000 төгрөгийн торгууль ирсэн байна. Үүнийгээ төлөөгүй жолооч нараа цагдан хорих гэж байна. Арай хэтэрч байна. Иргэд яаж амьдрах юм бэ? Зөрчлийн хууль батлагдсанаас хойш 240 тэрбум төгрөгийн орлого орж, 20% нь автын цагдаа 80% нь улсын орлого болж байна. Хувийн хэвшилээ дэндүү чангалж байна. Монгол, Эх орондоо ажиллах арга алга. Ингээд л гэр орноо орхиод хүний нутагт тэдний хийхгүй боолын ажлыг хийж байна ш дээ. Энэ нөхцөлийг улс төрчид бий болгоод байна."
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10