2019.11.21

О.Баасанхүү: Үндсэн хуулинд мал төрийн хамгаалалтанд байна гэдэг заалт бий

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр өндөрлөлөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Монгол Улсын Үндсэн хуулинд мал төрийн хамгаалалтанд байна гэдэг энэ үг зүгээр нэг малд хайртайдаа хэлээд байгаа юм биш. Харамсалтай нь манай эрх баригч Ардын намынхан энэ хуулийг хэлэлцэж байхад зэрэгцүүлээд бүлгийн хурлаа зарлаад бүгд гараад явцгаалаа. Одоо энэ хууль унах гээд байна.

Ард түмэнд нэг бод ч өмч нэг бог ч өмч. Хүний юмыг хэлэлгүй авна гэдэг бол хулгай. Газар нутаг том байна гэж ярьж байгаа ч малын бэлчээрийн хомсдол их байна. Малын хулгай бол хүүхдийн мөнгө, Төсөв, Оюутолгойгоос дутахгүй  баялгийн асуудал шүү.