Ж.Энхбаяр: Хуулийн гажуудал үүсэж хүмүүсийг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байна
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон байна. Энэхүү хуулийн төслөөр дээр хоёр залгаж зохицуулсан гэмт хэргийг “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах зохицуулалт хийхээр оруулж ирсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2015 оны хуулийн заалтаар явах нь зүйтэй санагдаж байна. Гэхдээ тагнуулын байгууллагынхан ямар саналтай байгаа вэ?хэмээн асуусан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Энэ хуулийн төслөөр 79.1 дүгээр зүйл буюу “эх орноосоо урвах”, “гадаад тагнуулын байгууллагатай хамарсан” гэдгийг нийлүүлэх зохицуулалт хийхээр оруулж ирсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Тайваний тагнуулын байгууллагатай хамтарч материал дамжуулсан, ОХУ-д мэдээлэл дамжуулсан гэх зэрэг хэргүүд гарсан. Эдгээр жишээ дээр харж байхад энэ 79.1 дүгээр заалттай холбоотой мэтгэлцээн, хуулийн хэлэлцүүлгүүд их явж байсан. Тэгэхээр үүнийг нэг “малгай” доор оруулж зохицуулах нь зөв үү?
Миний харж байгаагаар тус тусдаа буюу 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулгынхаа дагуу явах нь зүйтэй харагдаж байна. Үүнд дээр тагнуулын байгууллагын төлөөлөл тайлбар өгөөч? Аль нь зөв бэ?
“Хамтран ажиллах” гэдэг санаа зорилго нь хэт хувийн ашиг сонирхол дээрээ тулгуурлаж үүсдэг. Харин “Эх орноосоо урвана” чинь үүнээс арай өөр ойлголт байх ёстой гэж Би хувьдаа бодож байна. Миний ойлголт буруу байж болно. Гэхдээ үүнийг бид нэг ойлголтоор, зөв авч явахгүй бол дараа нь хуулийн гажуудал үүсэх, хүмүүсийг хэлмэгдүүлэх вий гэсэн бодол байна.
Санаатай болон санамсаргүй байдлаар төрийн албан хашиж буй хүмүүс өөрөө гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллах нөхцөл бололцоо үүсэх магадлал их өндөр гарч ирдэг. Энэ нь тэгээд насан туршдаа “эх орноосоо урвасан” гэдэг нэр хочтой болж дуусахаар зохицуулалт орж ирээд байна.
Ажлын хэсэг хариулав:
2015 онд хуулийг шинэчлэхдээ Ж.Энхбаяр гишүүний хэлсэн бодит практикийн дагуу тагнуулын байгууллага, шүүхийн байгууллагуудаас санал авч дээрх хоёр ойлголтыг салгасан.
2002 оны хуульд байсан “эх орноосоо урвах” гэдэг доторх зүйл заалтыг хоёр тусдаа болгож салгасан нь хэргийн зүйлчлэлийн хувьд нийлээд ач холбогдолтой зүйлсийг нэмж оруулсан юм.
Гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэсэн энэ үйлдлүүд нь илүү нотлох боломжтой. Дээр нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийхэн зорилгыг нь шүүх дээр нотлоход маш хэцүү ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас гэмт хэргийг бүрэлдэхүүн болгож салгая гэж ингэж томьёолсон.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10