2020.01.10

М.Билэгт: Малчид өргөдөл, гомдолоо өгсөн бол заавал шийдээд өгдөг баймаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Бид зах зээлийн эдийн засагт шилжиж байна ардчилсан нийгэмд шилжиж байна илүү сайхан нийгмийг байгуулах гэж байна гэж ард түмэндээ итгүүлсэн. Гэтэл одоо эргээд зөвхөн мал аж ахуй дээр харахад хөдөө уулын мухарт ганц ганц гэрээрээ ажиллаж амьдардаг. Бод малаа хэдэн хоногоор бэлчээрт тайван явуулчихаад хэд хонож болдог тайван амьдардаг байсан. Одоо гэтэл малчиддаа анхаардаггүй хулгайчид хариуцлага тооцдоггүй. Хэцүү байдалд оруулсаны дараа одоо бид засах гэж байна. Малчид өргөдөл гомдолоо өгсөн бол заавал шийдээд өгдөг баймаар байна.